Нэгдүгээр ангид элсэгчдийг ТАВДУГААР САРД бүртгэнэ

Ирэх намар хүүхдээ нэгдүгээр ангид өгөх эцэг эхчүүдийн АНХААРАЛД

Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн www.network.mn сайт эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл хэзээнээс эхлэх, мөн хэдэн сард төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэх талаар Нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул: "Хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байгаа. 

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын тухайд энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой.

Бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ.