card

Товч танилцуулга

Төрөлх сургууль маань БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 535-р тогтоолоор Санхүүгийн  техникумын хуучин байрны хоёр давхар байшинг ашиглан “Бүрэн бус 21 дүгээр дунд сургууль” нэртэйгээр бага ангийн 8, дунд ангийн 8, бүгд 16 бүлэгтэй 595 сурагчид, 17 багш, 8 ажилтантай анх байгуулагдаж байжээ.1962 онд хөдөлмөр политехник, үйлдвэрлэлийн сургалттай 10 жилийн сургууль болон өргөжиж хичээлийн шинэ байранд нүүж орсон түүхтэй. 1988-1989 оны хичээлийн жилээс эхлэн спортын гимнастикийн гүнзгийрүүлсэн сургалттай  анги, 2003-2004 оны хичээлийн жилээс эхлэн байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд ангийг нээн хичээллүүлж байгаа бөгөөд цаашдаа улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж  2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хими, биологийн гүнгийрүүлсэн сургалттай дунд анги, математикийн гүнзгий сургалттай ангийг өргөтгөн математик физикийн гүнзгийрүүлсэн сургалтай болгохоор ажиллаж байна.Манай сургуулийг төгссөн мянга мянган төгсөгчид улс орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж буйн  дотор олон зуун эмч нар эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байна.Ойрын ирээдүйд байгалийн ухааны судлагдахуунаар гүнзгийрүүлсэн сургалттай жишиг төрийн өмчит сургууль болох стратеги боловсруулан ажиллаж байна.

Өнөөдөр манай сургууль  бага, дунд, ахлах ангийн 44 бүлэгт нийт 1582 суралцагч, 72 багш, 21 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл  ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна. 2018 оны 9 дүгээр сараас эхлэн 1500 хүүдийн суудалтай 2 спорт заал, урлагийн 1 заал, стандартад нийцсэн цайны газар,  42 хичээлийн танхим бусад өрөө тасалгаа бүхий орчин үеийн шинэ хичээлийн байр баригдаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд ашиглалтанд оруулахаар эрчимтэй ажиллаж байна.Шинэ хичээлийн байр ашиглалтанд орсоноор хүүхдийн сурч боловсрох, авъяас чадвараа хөгжүүлэх боломж асар ихээр нэмэгдэх төдийгүй багш нарын тасралтгүй  хөгжих боломж, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж , хөгжих боломж нээгдэх юм.

Манай сургууль хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх дугуйлан секцийг олон жилийн турш хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр спортын гимнастик, уран сайхны гимнастик, волейбол, сагсанбөмбөг, үндэсний бөх, бийрэн бичлэг, уран зураг, ардын бүжиг зэрэг дугуйлангууд амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Дүүрэг, Нйислэл, Улс, ОУ-н чанартай уралдаан тэмцээнээс алт ,мөнгө, хүрэл медалийг олноор хүртсэн байдаг.Цаашдаа нэг хүүхэд нэг секц дугуйлан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хүсэлт илгээх