card

header

Захирлын мэндчилгээ

Бидний цахим хуудсанд саатан морилж буй та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Ерөнхий Боловсролын 21 дүгээр сургууль жилээс жилд өргөжин хөгжиж, эдүгээ 100 гаруй багш ажилтан, 2000 гаруй сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Анх 1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 535 дугаар тогтоолоор “Бүрэн бус 21 дүгээр дунд сургууль” нэртэйгээр байгуулагдаж байсан сургууль маань хөгжил дэвшлийнхээ нэгэн жарны түүхт ойн баяраа  2016 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хугацаанд тус сургуулиас улс эх орны маань сор болсон олон арван алдартнууд, эрдэмтэн мэргэд төрж гарсан байна. Эдүгээ тус сургуулийн 2 дахь их бүтээн байгуулалтын ажил буюу 1500 хүүхдийн хүчин чадалтай нийслэлд хамгийн томд тооцогдох орчин үеийн шинэ сургууль баригдаж байна. Шинэ сургуультай болсноор олон мянган сурагчдын сурч, хөгжих, багш ажилчдын маань ажиллаж хөдөлмөрлөх ая тухтай орчин нөхцөл бүрдэх болно. Ингэснээр манай хамт олон “Нийслэлийн тэргүүний 21 дүгээр сургууль” гэсэн эрхэм алдар цолоо “Улсын тэргүүний 21 дүгээр сургууль”гэсэн алдар цолоор солих  сайхан боломж бүрдэнэ. Манай хамт олонд тийм сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, авьяас чадвар, авхаалж самбаа, үзэл бодол, итгэл үнэмшил бүрэн бий. Иймд 2020 онд “Улсын тэргүүний сургууль” болох өмнөө таьсан зорилго, зорилттой  ажиллаж байна.

Багшийн самбарт бичсэн үсэг шавийн сэтгэлд бууна. Дараа нь тэдний амьдралд үлддэг. Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, ажилчид та бүхний маань эрдэм номын ариун цагаан ажил үйлс сэтгэлчлэн бүтэх болтугай.

ЗАХИРАЛ: Т.БУМАА

Манай хамт олон

Төрөлх сургууль маань БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 535-р тогтоолоор Санхүүгийн  техникумын хуучин байрны хоёр давхар байшинг ашиглан “Бүрэн бус 21 дүгээр дунд сургууль” нэртэйгээр бага ангийн 8, дунд ангийн 8, бүгд 16 бүлэгтэй 595 сурагчид, 17 багш, 8 ажилтантай анх байгуулагдаж байжээ.

Хүсэлт илгээх